ОУВС-гаас "Тусгай өгөгдөл тараах стандарт"-ыг мөрдүүлнэ

ОУВС-гийн зүгээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж буй манай улсад "Тусгай өгөгдөл тараах стандарт"-ыг мөрдүүлэхээр  болсноо мэдэгджээ.

Энэ талаар ОУВС-гийн Статистик, өгөгдөл хариуцсан захирал Луис Марк Душарм хэлэхдээ, "Энэ нь ил тод байдлыг хангах, мөн статистик мэдээлэлтэй холбоотой олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлагыг нэвтрүүлэх Монгол Улсын эрмэлзлийг харуулж байна" гэжээ.

"Тусгай өгөгдөл тараах стандарт"-ыг Олон Улсын Валютын Сан 1996 оноос мөрдүүлж эхэлсэн бөгөөд гишүүн орнуудын статистик мэдээллийг олон нийтэд хүргэж иргэдийн бодит амьдралын нөхцөлтэй уялдуулан чиглүүлэх зорилготой юм.