Газрын тосны энэ оны дээд ханш 69,7 ам долларт хүрлээ

Оны эхэнд  “Брэнт” маркийн газрын тос 54 ам.доллар, WTI маркийнх 45.8 ам.доллар  байв. Тэгвэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр “Брэнт” маркийн газрын тос 69.7 ам.доллар байна. Ингэснээр ханш энэ оны дээд цэгтээ хүрч байгаа юм. Харин WTI маркийнх 62.7 ам.долларын ханштай байна.

Өнгөрсөн онд 70 ам.доллар гарч байсан газрын тосны ханш аажимдаа буурсан. Энэхүү үнийн тогтворгүй байдлаас үүдэн том тоглогчдын дунд ч үл ойлголцлууд өрнөсөн. Тухайлбал, газрын тос экспортлогч орнууд үнэ бууруулах зорилгоор олборлолтод хязгаар тогтоох тухай хэлэлцэж,  хамгийн том экспортлогч ОХУ олборлолтоо бууруулахгүйгээ мэдэгдэж, Катар нэгдлээсээ татгалзсан гэх мэт үйл явдлууд өрнөсөн байдаг.