ДУБАЙН ГЭРЭЭ /бүрэн эхээрээ/

М.Энхболд УИХ-ын дарга байхдаа захирамж гарган, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалсан. Ажлын хэсэг далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ буюу “Дубайн гэрээ”-г цуцлах нь зүйтэй гэсэн санал дүгнэлт гаргаж, УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.

2015 онд Дубайн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нар оролцож, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирал асан П.Ганболд нар гарын үсэг зурж байв.

Гэрээг бүрэн эхээр нь хүргэж байна.