Улаанбаатар хот амьдрах өртгийнхөө хэмжээгээр 55-д оржээ

 “Economist Intelligence” судалгааны байгууллагаас дэлхийн хотуудын амьдрах өртгийг судлан эрэмблэжээ. Анх 2003 оноос хойш дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтыг гаргаж байгаа тус байгууллагын 2018 оны судалгааны дүнд Улаанбаатар хот амьдрах өртгийнхөө хэмжээгээр 55-д жагссан байна. Нийт 133 хотын амьдралын өртгийг судалж үзсэний үндсэн дээр гаргасан судалгаагаар 2018 онд Сингапурыг хамгийн өндөр өртөгтэй хотоор нэрлэжээ.  

Өмнөх жил нь Хонконг дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудыг тэргүүлж, харин Сингапур дөрөвдүгээрт бичигдэж байсан юм. Хонконгийн хувьд энэ жил жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна. Харин өнгөрсөн жил өртөг өндөртэй хотуудын жагсаалтын эхний 10-т багтаагүй байсан Францын нийслэл Парис энэ жилийн жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Ерөнхийдөө Парис, Сингапур, Хонконгийн амьдралын өртөг бараг л адилхан байгааг “Economist lntelligence’’-ийн шинжээчид онцолж байна. 

Судалгааг хийхдээ хотуудын орон сууц болон тээврийн зардал, хоол хүнс, хувцас, ахуйн хэрэглээ зэрэг 160 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, 130 үйлчилгээг нэг бүрчлэн харьцуулж, эдийн засгийн хэмжил зүйн судалгаа хийсэн байна.  Амьдралын хамгийн өндөр өртөгтэй хотоор тодорсон Сингапурын хувьд, 5.6 сая хүн амтай бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 296 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм. 

Улаанбаатар хотын хувьд амьдрах өртгөөрөө Ази тивдээ 55-д, дэлхийд 349-т бичигджээ. Манай улсын үзвэр үйлчилгээ, хоолны үнэ Япон, Сингапур зэрэг дэлхийн хамгийн үнэтэй хотуудынхтай ижил өндөр, Улаанбаатар хот дахь зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ Нью-Йорк хотынхтой адил, зарим нь түүнээс ч үнэтэй байгаа талаар “Есоnomist lntelligence’’-ийн эдийн засаг, хэмжил зүйн судалгаанд онцолжээ.

Шинэ мэдээ