Өнгөрсөн онд эрчим хүчний хэрэглээ 9.4 хувиар өсжээ

Манай улс өнгөрсөн онд 6.6 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 9.4 сая Гкал дулаан үйлдвэрлэж, татвар шимтгэлд нийтдээ 289.1 тэрбум төгрөг төлжээ. Өмнөх онтой харьцуулахад цахилгаан эрчим хүчний хэрэглээ 9.4 хувь, дулааны эрчим хүчний хэрэглээ 4.8 хувиар өссөн байна. Түүнчлэн импортын эрчим хүч 161.2 сая кВт.ц буюу 10.6 хувиар нэмэгджээ. Эрчим хүчний борлуулалтын орлого 2017 онд 854.9 тэрбум төгрөг байсан бол 2018 онд хэрэглээний өсөлтөөс шалтгаалан 952 тэрбум болон 97.2 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Гэвч 2018 онд эрчим хүчний салбарын хэмжээнд 18.9 тэрбум төгрөгийн балансын алдагдалтай ажиллажээ.

Шинэ мэдээ