“Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал – 2019” экспо зохион байгуулагдаж байна

Хөнгөн үйлдвэрийн салбарын 85 жилийн ойн хүрээнд Оёдлын Салбарын Мэргэжилийн Нэгдсэн Холбооноос санаачлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал – 2019” экспог Говь үйлдвэрийн замын эсрэг талд Монгол экспо төвд 03-р сарын 25-аас 03-р сарын 31 хүртэл 7 хоногийн хугацаатай зохион байгуулж байгаа билээ. 03-р сарын 27-нд экспоны нээлт, загварын шоу амжилттай зохион байгуулагдлаа. Загварын шоунд 14 компанийн 50 гаруй загварын ажлын хувцсыг Hatun model and talent management загварын агентлагийн загвар өмсөгчид өмсөж танилцуулжээ.

Экспоны үеэр худалдан авалт хийсэн болон гэрээ байгуулсан компаниуд хямдралтай үнээр худалдан авах боломжтой юм байна. Мөн Эко хэрэглээг дэмжье уриатай Арвин гоёл ХХК-аас даавуун торны экспог үзэж танилцаад бэлгэнд аваарай.

Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал – 2019 экспо 03-р сарын 31 буюу Бүтэн сайн өдөр хүртэл үргэлжилнэ. Та бүхэн хүрэлцэн ирэхийг урьж байна.