Ford компани ОХУ-д бие даасан бизнес эрхлэхгүй

АНУ-ын Ford компани ОХУ-д бие даасан бизнес эрхлэлгүйгээр зөвхөн суудлын автомашины төрлөө олшруулах чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Орос дахь Ford-ын үйл ажиллагааг түүний Орос дахь түнш Вадим Швецовын Sollers байх болно хэмээн Ерөнхий сайдын орлогч Дмитрий Козак "Коммерсант" сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

“Ford компанийн автомашинуудын борлуулалт Орост амжилттай байгаа гэж хэлж болно. Бараг илүүдэлтэй гэж хэлж болно. Тиймээс бие даасан бизнес эрхлэхгүй байхаар шийдсэн. Тэд Орост аль хэдийн Ford Transit гэсэн бүтээгдэхүүнээ амжилттай суурьшуулсан. Энэ бизнесийг нь түүний түнш Sollers компани авч явна. Тус компани нь хяналтын хувьцаа худалдан авч Ford Sollers компани болж байгаа. Яг одоогийн байдлаар ОХУ-ын Засгийн газар тус компанитай Елабугийн автомашины үйлдвэрт Ford Transit-ийг үйлдвэрлэх талаар хэлэлцээ хийж байна. Ойрын хоёр сард энэ асуудал шийдэгдэх байх” хэмээн Дмитрий Козак хэллээ.

"Коммерсант" сонин энэ долоо хоногийн эхээр Ford компани 2019 оны зунаас Орос руу машин экспортлохоо зогсоож, Елабуга завод дахь эзэмшлээ хадгалан үлдэж, тэнд Ford Explorer болон Kuga маркийн машинаа үйлдвэрлэнэ хэмээн бичсэн юм.

Ford Sollers нь Орост гурван газар машин үйлдвэрлэдэг. Ленинград мужийн Всеволожск, Татарстаны Набережных Челнах болон Елабугад байдаг бөгөөд нийт хүчин чадал нь жилд 350 мянган машин үйлдвэрлэх боломжтой. Всеволожскад Ford Focus болон Mondeo загварыг, Набережных Челнах үйлдвэрт Ford Fiesta, EcoSport загварыг үйлдвэрлэдэг.

2019 оны эхний хоёр сарын байдлаар Ford загварын машины борлуулалт 45 хувь унаад байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Шинэ мэдээ