БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бэлгэнд авсан морио "Солонго" гэж нэрлэжээ

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ы айлчлалын хүрээнд манай талаас морь бэлэглэсэн байна. Ерөнхий сайд Ли Наг Ён сошиал хуудастаа "Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хамт. Бат найрамдал, итгэл найдвараар дүүрэн цаг хугацааг өнгөрүүллээ. Чингис хааны нутгийн сайхан морийг бэлгэнд авав. Морио Солонго гэж нэрлээд нутагт нь үлдээж байна. Хүндэтгэл дүүрэн уулзалт байлаа. Монголын ард түмэн маш ихээр анхаарч, ач холбогдол өгсөн айлчлал боллоо. Баярлалаа" гэжээ.

 

Шинэ мэдээ