АТМ-д нэвтэрсэн харх 18,500 доллар иджээ

Энэтхэг улсын Төрийн банкны нэгэн  'ATM'-д  харх нэвтэрч 1.3 сая рупи буюу 18,500 долларыг мэрж орхиод үхсэн байжээ. 

"АТМ эвдэрч хэд хоногийн турш ажиллаагүй юм. Манай техникийн ажилтнууд онгойлгоод үзтэл шоконд ормоор зүйл болсон байсан. Үйрмэг болсон мөнгөн тэмдэгт, үхсэн хархтай цуг олджээ. Бид энэ ховор тохиолдлыг шалгаж үзээд дахин ийм зүйл тохиолдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан" гэж Энэтхэгийн Төрийн банкны Тинсуки бүсийг хариуцсан менежер Чандар Шарма Reuters агентлагт ярьжээ.

АТМ-т 42,685 доллартай тэнцэх хэмжээний мөнгө байсан бөгөөд 25,000 мянга орчмыг нь бүрэн бүтэн гаргаж авсан байна.

Шинэ мэдээ