Банкуудын зээлийн үлдэгдэл өсөж 17.1 их наяд төгрөгт хүрчээ

Банкуудын зээлийн үлдэгдэл өсөж 17.1 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл есөн их наяд, байгаа бол хувийн байгууллагынх 7.9 их наяд төгрөг байгаа аж. Өсөлтийг ангилбал иргэдийн зээлийн үлдэгдэл 32 хувиар өссөн байна. Энэ нь хэрэглээний зээлийг энэ сарын 1-нээс хязгаарлахтай холбогдуулан өмнөх оны сүүлчээр хэрэглээний зээл өссөн нь нөлөөлсөн аж.

Дээрх зээлийн үлдэгдлийг салбараар нь ангилбал, цалин, тэтгэврийн зээл 25 хувь буюу хамгийн их байгаа юм.Дараа нь худалдаа 14, үл хөдлөх 11, барилга 9 хувийг эзэлж байгаа бол боловсруулах, уул уурхай, хадгаламж барьцаалсан, даатгал, автомашины, хөдөө аж ахуйн зээлүүд багтаж байна.