Аргентинтай хамтран махны үйлдвэр байгуулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид гуравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд Буэнос-Айрес хотод болсон Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны сайд нарын II хуралд оролцож, Бүгд Найрамдах Аргентин Улсад ажлын айлчлал хийжээ. Сайд Ч.Улаан Аргентины Хөдөө аж ахуйн сайд ноён Лүйс Мигель Этчэвэхэрэтэй уулзаж салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Тухайлбал, сайд нар Монголд шүлхий өвчний хяналтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, махны чиглэлээр хоёр орны хамтарсан үйлдвэр байгуулах, хувийн хэвшил хоорондын харилцааг нэмэгдүүлэх боломжийг судлан ажиллахаар болжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Аргентин Улсын Засгийн газар хоорондын техникийн хамтын ажиллагааны тухай Хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар ярилцаж, хамтарсан төлөвлөгөө гарган ажиллахаар тохиролцсон байна. Манай төлөөлөгчид айлчлалын хүрээнд Аргентины Үндэсний хүнсний аюулгүй байдал, чанарын албаны байгууллага SENASA-д зочилжээ.  SENASA-гийн Дэд ерөнхийлөгч Гиеэрмо Росси байгууллагынхаа тухай танилцуулж, Монголд малыг бүртгэлжүүлэх, шүлхий өвчний хяналтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан байна. SENASA төвөөс эхний ээлжинд мэргэжилтэн илгээж, шүлхийн хяналтыг сайжруулах хөтөлбөрийг эхлүүлэхээр санал тавиад байна. Түүнчлэн Аргентины ХАА-н технологийн хүрээлэн “INTA”-гийн захирал Адолфо Лүйс ХХААХҮ-ийн сайд Ч.Улаантай уулзахдаа хамтарсан судалгаа хийх, улмаар тус төвийн мэргэжилтнүүдийг ирэх дөрөвдүгээр сард Монголд ажиллуулж, “Хүйтний улиралд малыг шимтэй тэжээлээр тогтмол хангах” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцуулжээ. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид шүлхийн эсрэг вакцин үйлдвэрлэгч “Биохенисэс Баго” компанид зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хүрээнд Монголд мал эрүүлжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэ

Шинэ мэдээ