АНУ Венесуэлийн уул уурхайн ерөнхий компанид хориг тавьжээ

АНУ-ын Сангийн яам Венесуэлийн уул уурхайн ерөнхий компани, түүний ерөнхий захиралд хориг тавьснаа өчигдөр албан ёсоор зарлав. АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд "Венесуэлийн уул уурхайн ерөнхий компани бол тус улсын цорын ганц алт боловсруулах төрийн өмчийн үйлдвэрийн нэгж бөгөөд алт боловсруулах, борлуулах үйл ажиллагаагаар дамжин Мадурогийн засгийн газрыг дэмждэг юм" гэжээ. Мэдэгдэлд, хориг арга хэмжээнд хамрагдсан талын АНУ дахь хөрөнгийг царцааж, АНУ-ын иргэдтэй худалдаа хийхийг хориглосон гэжээ.

Шинэ мэдээ