"Galaxy S10" Хятадын ухаалаг утасны зах зээлд захиалгаараа тэргүүлж байна

Самсунг элекрониксийн Galaxy S10 ухаалаг гар утас нь Хятад улс дахь онлайн худалдааны Жиан Дунг Молл, Тяа Молл/thymol/, Шининг зэрэг сайтад захиалгын борлуулалтаараа тэргүүлж эхэлсэн байна. Ялангуяа Galaxy S10 нь Тяа Молл-ын ухаалаг гар утасны борлуулалтын дээд амжилтыг шинэчилж 289%-д хүрээд байна. 

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэхүү үзэгдлийг Galaxy S10 болон S10 plus одоогоор Хятад улсын бараа бүтээгдэхүүний нөөцөд хараахан орж ирээгүй байгаатай холбож байгаагийн зэрэгцээ цагаан ба ногоон өнгө нь тус улсад огт байхгүй ажээ.

Хятад улсын хэрэглэгч нарыг хамгийн ихээр татаж буй Galaxy S10 нь дэлгэцэн дээрээ хурууны хээ таних, өрөмдөж гаргасан нүхтэй инфинити О дэлгэц, хувааж хэрэглэдэг утасгүй батерей зэргээрээ өвөрмөцөөс гадна үнийн хувьд I phone-оос хямд байгаа нь онцлог давуу тал болжээ.

Самсунг элекрониксийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт өнгөрсөн оны 1-р улиралд Хятад улсын зах зээл дээр 1.3%-тай эхлээд оны сүүлчээр 0.7% болтлоо буурч байсан юм.  Харин тэдний зорилго энэ жил тус улсын зах зээлээс 1%-иа алдахгүй байхыг чармайх нь нэн чухал зорилт болоод байгаа юм байна.

Сонирхуулахад: Тус компани нь Хятад улсын хүн амтай борлуулалтаа харьцуулан үзвэл хамгийн багаар бодоход зөвхөн Хятад улсад жилдээ 10 сая ширхэг  Galaxy  S10 ухаалаг гар утсыг нийлүүлнэ гэсэн үг ажээ.