Хуавэй 5,405 патентын хүсэлт гаргаж, дэлхийд тэргүүлжээ

НҮБ-ын харьяа Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага өнөөдөр 2018 оны тайлангаа танилцуулжээ.

Өнгөрсөн онд шинэ патент эзэмших хүсэлт гаргасан тоогоор улс орнуудыг АНУ тэргүүлсэн хэвээр байгааг тус тайланд өгүүлсэн байна. Харин бүс нутгаар нь харьцуулбал Ази тив тэргүүлжээ.

Патентын ерөнхий ангилалд оюуны бүтээлээ бүртгүүлэхээр хандсан тоогоор АНУ (56,142), Хятад (53,345), Япон (49,702) улсууд эхний гурван байрыг эзэлсэн байна.

Дөрөв ба тавдугаарт тус бүр 20,000 хүрэхгүй хүсэлтээр Герман, Өмнөд Солонгос удаалжээ.

Дэлхийн улс орнуудаас патент авах талаар хамгийн том үсрэлт хийсэн улс нь Энэтхэг байна. Тус улс 2017 онд 1,583 хүсэлт гаргаж байсан бол 2018 онд 27 хувиар нэмэгдэж, 2,013 болгожээ.

Компаниудаар нь эрэмбэлвэл Хятадын харилцаа холбооны компани Хуавэй 5,405 патентын хүсэлт гаргаж, дэлхийд тэргүүлсэн байна.



Шинэ мэдээ