“Эмээлт” зах дээр 1 кг ноолуур 115 мянган төгрөгийн ханштай байна

Өнгөрсөн онд ноолуурын доод үнэ 100 мянган төгрөгийн ханштай байсан. Тэгвэл энэ онд ч ноолуурын ханш буухгүй байх төлөвтэй байгаа юм. Өчигдрийн байдлаар буюу 03 сарын 17-нд ноолуурын үнэ “Эмээлт” зах дээр 115 мянган төгрөг байна. Жилийн жилд ноолуурын үнэ дотоодын ченжүүдийн тогтоосон ханшаар зарагддаг тул Хөдөө аж  ахуйн биржээс үнэ тогтоож, дуудлага худалдаа зохион байгуулдаг болоод байгаа. Тодруулбал, өнгөрсөн онд Баянхонгор аймагт тус дуудлага худалдаа хийсэн бол энэ  сарын 22, 23-нд Сүхбаатар болон Хэнтий аймагт “Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа”-г зохион байгуулах аж.

Шинэ мэдээ