“Royal Dutch Shell” 2030 он гэхэд цахилгаан эрчим хүчний хамгийн том компани болно

“Royal Dutch Shell” 2030 он гэхэд цахилгаан эрчим хүчний хамгийн том компани болохоор төлөвлөж байна. Тус компани газрын тосны хайгуулын салбарт зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

“Royal Dutch Shell” эрчим хүчний шинэ бизнестээ жилд хоёр тэрбум хүртэл ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Жилийн өгөөж нь 8-12 хувь байна гэж тооцоолоод байгаа ажээ. "Өнгөрсөн 20 жилийг харах юм бол эрчим хүчний бизнест дурлаад байх юм алга. Гэхдээ ирэх 20 жилийн боломжийг харж байгаа учраас бид бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөсөн" гэж “Royal Dutch Shell”-ийн шинэ салбарын удирдлага онцолсон байна.

“Royal Dutch Shell”, “BP”, “Equinor” зэрэг Европын газрын тосны компаниуд АНУ-ын “Exxon”, “Chevron” зэрэг өрсөлдөгчдөөсөө илүү их дарамт шахалтад байгаа нэг зүйл нь Европын Холбооны цэвэр эрчим хүчний талаар бодлого зохицуулалтын болон хөрөнгө оруулагчдын дарамт шахалт юм.