БНСУ даатгалын тогтолцоогоо хэрхэн оновчтой шийдсэн бэ

БНСУ даатгалын тогтолцоог сайжруулж, хамрах хүрээг нэмэгдүүлэхий тулд авсан арга хэмжээ нь иргэддээ таалагдсан төдийгүй өөр олон улс орон хэрэгжүүлдэг аж

Өнгөрсөн онд БНСУ-д 2,500 хүний сарын орлого 100 сая воноос (88,000 ам.доллар) давж гарчээ. Үндэсний эрүүл мэндийн даатгалын корпорацийн мэдээллэснээр 2,495 хүн сар бүр 3.1 сая воныг эрүүл мэндийн даатгалд төлснөөс дээрх тооцоо гарчээ. Энэ нь тус улсын эрүүл мэндийн даатгал төлөгч иргэдийн 0.014 хувийг илэрхийлж байгаа бөгөөд иргэд эрүүл мэндийнхээ даатгалд цалингийн 6.46 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл төлөхөөр хуульд зааж өгсөн байдаг ажээ (талыг нь даатгуулагч, талыг нь ажил олгогч төлнө). Өмнөд Солонгосын засгийн газар бага орлоготой иргэдээ дэмжихийн тулд өндөр орлоготой иргэдэд ногдуулах татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхийн оронд эсрэгээрээ бага орлоготой иргэдийн төлөх даатгалын шимтгэлийн хувийг бууруулсан юм байна

 

Шинэ мэдээ