Монгол эмэгтэйчүүдийн 4,4% нь өрх толгойлдог

Үндэсний статистикийн хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулан “Монгол эмэгтэйчүүд” тоон мэдээллийг гаргажээ.

Монгол Улсын хэмжээнд нийт 1646600 эмэгтэйчүүд байдаг бөгөөд тэдний 69.9 хувь нь нийслэлд амьдарч байна. Таван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой бөгөөд сарын дундаж цалин 910 мянган төгрөг.