Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтээр дээгүүр үнэлгээ авчээ

Дэлхийн банкнаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг эрх зүйн орчны талаархи тоо баримтад тулгуурлаж гаргасан "Women, Business and the Law Index"-ээр Монгол Улс 83.13 оноо авчээ.

Монгол Улсын хувьд Армен, Болив, Сингапур, АНУ зэрэг улстай ойролцоо үнэлэгдсэн байна.

Тодруулбал, уг индексээр Европ, Төв Азийн бүсийн орнуудтай ойролцоо үнэлэгджээ. 187 орныг хамруулсан судалгаагаар өндөр орлоготой, Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын дундаж оноо 93 байгаа нь бүс нутгаас өндөр үзүүлэлт болж байгаа аж.

Дэлхийн банкны танилцуулсан индексийн найман үзүүлэлтээс цалин, хүүхэдтэй болох, гэрлэх, тэтгэвэр авах зэрэг үзүүлэлтээр Монгол Улс бага оноо авсан бол бизнес эрхлэх, хөдөлмөр эрхлэх зэрэг дөрвөн үзүүлэлтээр оноогоо бүрэн авчээ.

Түүнчлэн Монгол Улс барилга, эрчим хүч, үйлдвэрлэл, уул уурхай, зам тээвэр, усны салбарт эмэгтэй ажилтнуудад тавьдаг байсан хязгаарлалтуудыг халсан гэдгийг тайланд онцлон дурдсан байсан аж.

 

Шинэ мэдээ