Гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар болов

Өнгөрсөн онд гадаад валютын нөөц 3.5 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь сүүлийн зургаан жилийн дээд хэмжээнд очсон дүн юм. Үүнд экспортын хэмжээ нэмэгдсэн, ОУВС болон бусад донор байгууллагаас орж ирсэн тусламж болон Төв банк 22 тонн алт худалдан авсан нь нөлөөлсөн юм. Тэгвэл он гарснаар эл нөөц 3.6 тэрбум ам.доллар болсон байна. Ингэснээр импортын найм орчим хувийн хэрэгцээг хангах хэмжээний болжээ. Угтаа бол тухайн улсын 12 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээний байдаг юм.

Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хамгийн их нөлөө үзүүлдэг алтны тухай мэдээллийг хүргэхэд, Төв банк он гарснаар 597 кг алт худалдан авсан. Энэ нь  өмнөх оны 531 кг-аар бага тоо юм.

Шинэ мэдээ