Амазон группийн захирал жефф безос дэлхийн баячуудыг тэргүүлжээ

2019.01.31-ний байдлаар дэлхийн хэмжээнд 1 тэрбум доллараас дээш хөрөнгөтэй баячуудын жагсаалтад 2470 хүн бүртгэгдсэн бол үүний 36 нь БНСУ-ын иргэн байна. Харин “Форбес” сэтгүүлийн гаргасан жагсаалтад улсаараа 14 дүгээрт бичигджээ. Энэ нь БНСУ өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал тэрбумтан гураваар нэмэгдэж 1 байр ахисан үзүүлэлт юм байна. Жагсаалтын тэргүүн байранд Хятад улс 658 хүнээр тэргүүлсэн бол удаад нь АНУ-584, Герман-119, Англи-109, Энэтхэг улсууд эхний 5 байрт оржээ.

Уг жагсаалтад Амазон группийн захирал Жефф Безос 147 тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян эрхмээр тодорсон бол Билл Гейтс /90 тэрбум доллар/, Воррен Ваффет нар /84 тэрбум доллар/-ын хөрөнгөөрөө /бүгд АНУ/ эхний 3 байрыг эзэлсэн байна.