Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дэлхийд хамгийн өндөр улсаар Австрали тодорчээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дэлхийд хамгийн өндөр тогтоогдсон улсуудыг Brightside.com нэрлэжээ. Жагсаалтыг нэг цагийн хөдөлмөрийг доод тал нь 18.93 австрали доллар буюу 14.15 америк доллараар үнэлдэг Австрали улс нэгдүгээрт бичигдсэн байна. Тус улсын иргэд нэг цаг хөдөлмөр эрхлэхэд хамгийн багадаа л энэ хэмжээний мөнгийг авдаг гэсэн үг юм. Австралиас ганцхан центийн дутуу Люксембург улс хоёрдугаарт бичигджээ. Харин гуравдугаар байрт нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 17.70 Шинэ Зеланд доллар /NZ$17.70, US$12.25)/ байдаг гэсэн үзүүлэлттэй Шинэ Зеланд улс жагссан байна. Шинэ Зеланд энэ хэмжээг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.