Ким Жон Уны зорчиж яваа галт тэрэг Хятадын нутагт зогсолгүй шууд явжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны тусгай галт тэрэг өнөөдөр БНХАУ-ын зүүн хойд нутгийн Тяньжин боомт хотыг дамжин өнгөрсөн тухай Японы Асахи сонинд мэдээлжээ.

Ким Жон Ун удирдагч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Ханой хотноо уулзсаны дараа бямба гаригийн өглөө Вьетнамын Донг Данг буудлаас хөдөлсөн байна. Түүний галт тэрэг орон нутгийн цагаар өнөө өглөөний 07:00 цагийн орчимд Тяньжин хотоор дамжин өнгөрчээ.

БНАСАУ-ын удирдагч Пхенянь руу буцах замдаа БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзаж магадгүй хэмээн таамаглаж байсан боловч Ким Жон Уны зорчиж яваа галт тэрэг Гуанжоу, Хонконг болон Бээжин хотын алинд ч зогсоогүй байна.

Галт тэрэг даваа гаригийн орой Дандунг буудалд хүрч, БНАСАУ-БНХАУ-ын хилийн ойролцоох Liaoning буюу “Ялу” голыг дайран өнгөрөх төлөвтэй байгаа бөгөөд энэ хурдаараа зогсолгүй явбал өнөө шөнө Пхеньянд буух юм байна.