БНСУ-ын нутагт шувууны H7N7 төрлийн вирус илэрчээ

БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн салбараас өнгөрсөн 1 дүгээр сарын 26-ны өдөр Чүнг Бүк мужийн ЧонгЖү дүүргийн МиХу Чон хэсгээр Байгаль орчны яам болон Байгаль орчны эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран амьтны гаралтай өвчний судалгааг хийснээр шувууны H7N7 төрлийн вирус илэрснийг өнөөдөр мэдэгджээ.

Өнөөдрөөс эхлэн вирус илэрсэн МиХу Чон хэсгийн мал эмнэлэгтэй хамтран ойрын 2 хоногийн дотор 10 км радиусын газарт хөл хорио тогтоон халдваргүйжүүлэлт хийхээр болсон байна. Тухайн нутаг дэвсгэрт байгаа тахиа, галуу зэрэг шувууны аж ахуй эрхэлдэг газруудад устгал явуулахаар төлөвлөжээ.

Энэхүү антиген нь намар, өвлийн улиралд идэвхиждэг ба 2016-2017 онд 383 удаа илэрч 37.8 сая орчим шувуу, 2017-2018 онд 22 удаа бүртгэгдэж 6.5 сая шувууг тус тус устгаж байсан байна.

Одоогоор энэхүү өвчний вирусыг тараагч нь хойд зүгээс өвөлжихөөр ирсэн нүүдлийн шувууд хамааралтай эсэхийг магадлан судлах ажиллагаа явагдаж байгаа ажээ.

Шинэ мэдээ