Трамп орон нутгийн цагаар 15:50-д хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдэгдэл хийнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын Ханой хотноо болж буй дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр эхэллээ.

Хоёр орны удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаар хэлэлцээ хийх төлөвтэй байна.

Цагаан ордны мэдээлснээр Ким болон Трамп нар “Metropole” зочид буудалд дараалсан уулзалтуудыг хийнэ. Хамгийн эхлээд Улаанбаатарын цагаар 10:00-оос 45 минут үргэлжлэх ганцаарчилсан уулзалт хийнэ.

Уулзалтуудын төгсгөлд “Хамтарсан хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол” болно. Хамтарсан хэлэлцээрийн агуулга ямар байх нь тодорхойгүй байна.

Үүний дараа Трамп орон нутгийн цагаар 15:50-д хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдэгдэл хийхээр болжээ.

Дональд Трамп, Ким Жон Ун нарын өнөөдрийн уулзалтын хуваарь

  • 9:00 (10:00 Улаанбаатарын цагаар) Дональд Трамп, Ким Жон Ун нар ганцаарчилсан уулзалт хийнэ.
  • 9:45 (10:45 Улаанбаатарын цагаар) Хоёр орны удирдагчид зөвлөхүүдийн хамт хэлэлцээг үргэлжлүүлнэ.
  • 11:45 (12:45 Улаанбаатарын цагаар) Дональд Трамп, Ким Жон Ун нар өдрийн зоог барина.
  • 14:05 (15:05 Улаанбаатарын цагаар) Хамтарсан хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болно.
  • 15:50 (16:50 Улаанбаатарын цагаар) Дональд Трамп хэвлэлийн хурал хийнэ.
  • 18:05 (19:05 Улаанбаатарын цагаар) Дональд Трамп АНУ-руу буцна.