Дональд Трамп болон Ким Жон Ун нар уулзалт үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна

Вьетнам улсын нийслэл Ханой хотод АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт өчигдөр орой эхэллээ.

Яриа хэлэлцээр “Sofitel Legend Metropole” зочид буудалд болж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээг олон улсын хэвлэлийн төв шууд дамжуулан явуулах аж.

Хоёр улсын удирдагчид 20 минут үргэлжлэх ганцаарчилсан уулзалт хийх бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп: “Хоёр дахь дээд хэмжээний уулзалт маш амжилттай болно гэдэгт би итгэлтэй байна. Ким Жон Ун бол агуу удирдагч мөн” хэмээн уулзалтын өмнө мэдэгдсэн байна.

Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун уулзалтын өмнө мэдэгдэхдээ: “БНАСАУ болон АНУ хоёр улс хоорондын үл итгэлцэл, тулгамдсан асуудлуудыг хамтын хүчин чармайлтаар даван туулах болно. Энэ дээд хэмжээний уулзалт бодит үр дүнд хүргэнэ гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.  

Шинэ мэдээ