"Korean air" өөрийн талд 9 удаагийн нислэг авсаныг шударга бус гэж үзэж байгаа аж

Өмнөд Солонгосын Агаарын нислэгийн төв нь БНСУ-ын Зам тээврийн яамнаас гаргасан шийдвэрээр Инчеон-Улаанбаатарын чиглэлийн гуравдагч эрхийг “Аsiana Airlines” компанид өгчээ. Урьд нь 1991 оноос хойш “Korean Air” компани нь дангаараа 30 шахам жил энэхүү чиглэлд монопол эрх эдэлж байлаа.

   Инчеон-Улаанбаатарын чиглэлд жилдээ 330 000 хүн үйлчлүүлдэг гэсэн тоо баримтыг үзвэл долоо хоногт 2976 суудлаас “Korean Air” нь 1656 суудал, “МИАТ” компани 1320 суудлыг тус тус эзэмшдэг байжээ.

   Түүнээс гадна энэхүү чиглэлийн үнэ нь 3 цаг 30 минутын нислэг гэхэд бусад нислэгтэй харьцуулахад 2 дахин өндөр үнэтэйн дээр суудлын хомсдол зэрэг нь монопол авиа компанийг эргэж харах нь тулгамдсан асуудал болоод байсан юм.

   Үүнээс үүдэн БНСУ-ын Зам тээврийн яамнаас ганцаараа байсан нислэгийн компанийг 2 болгох шийдвэр гаргасны дээр 7 хоногт 6 байсан нислэгийг 9 /Монгол улс 11 удаа/болгон маргаантай байсан суудлын тоог хоёр улс адилхан 2500 байхаар Монгол улсын Засгийн газартай хамтран шийдвэрлэжээ.

   БНСУ-ын Зам тээврийн яамнаас Инчеон-Улаанбаатарын чиглэлд чөлөөт өрсөлдөөн шалгаруулах журмаар “Аsiana Airlines” компанийг сонгосон бөгөөд тус компани нь 3 удаагийн нислэгээр 833 суудлыг чөлөөт үнийн зохицуулалтаар ажиллах саналаа задаргаа болгон оруулж ирж чадсан байна.

   “Korean Air” компани нь “Хязгааргүй суудлын тоо, үнийн бодлогод оролцож байгууллагын эрх ашигт халдлаа” “Боломжтой суудлын тоог хязгаарлаж нислэгийн хуваарийг дураараа хуваасан” гэж хүчтэй эсэргүүцээд байгаа юм байна.  Мөн тус компани нь Монгол улсын талд 7 хоногт 11 удаагийн нислэгийн хуваарь өгч өөрийн талд 9 удаагийн нислэг авсаныг шударга бус гэж үзэж байгаагаа ч хэлжээ.

   Харин БНСУ-ын Зам тээврийн яам тус компанийн тал дээр өөр бодолтой байгаа бөгөөд 11 удаагийн нислэгийн хуваарийг Монгол улсад өгсөн нь хоёр улсын хооронд хийсэн гэрээг баримтлах үндсэн зарчим гэж үзжээ. Мөн тус яамнаас “Korean Air” компанийг зөвхөн өөрсдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хамтын гэрээгээ зөрчиж байна гэж үзэж байгаа юм байна.

Шинэ мэдээ