О.Амартүвшин: Төрийн гаргасан буруу шийдвэрийн улмаас бизнес эрхлэгчид хохирох ёсгүй

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ээлжит 20-р их хурал хоёрдугаар сарын 28-ны өдөр болно. Уг хуралдаанаар ирэх дөрвөн жил танхимыг удирдах Ерөнхийлөгчөө томилно.  Тус танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ одоогоор дөрвөн хүн албан ёсоор мэдэгдээд буй. Тодруулбал, МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубын ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар нэр  дэвшихээ мэдэгдсэн.

UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшингийн хувьд танхимтай хориод жил хамтран ажиллаж байгаа бөгөөд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хоёрдох удаагаа өрсөлдөх гэж байгаа юм. Түүний мөрийн хөтөлбөрөөс танилцуулж байна.