Asiana Airline компани Инчён-Улаанбаатар чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэнэ

БНСУ-ын Засгийн газраас өчигдөр Asiana Airline Inc. агаарын тээврийн компани Солонгос-Монголын чиглэлд нисэх нэмэлт эрхийг авсан талаар мэдээллээ.

Тус улсын дэд бүтэц, тээврийн яамнаас мэдээлснээр агаарын тээврийн хорооноос энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Энэ чиглэлийн төлөө хэд хэдэн авиа компани өрсөлдсөн бөгөөд Солонгостоо хоёрдугаарт ордог Asiana Airline Inc. ийнхүү шалгарчээ.

"Нислэгт гарахын өмнө шаардлагатай бүхий л бэлтгэл ажлыг хангах болно" хэмээн тус компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Энэ чиглэлд тус улсын хамгийн том авиа компани болох Korean Air Lines давуу эрхтэй байсан юм.

Asiana Airline компани Инчён-Улаанбаатар чиглэлд долоо хоногт гурван удаа, Бусан-Улаанбаатар чиглэлд Air Busan  долоо хоногт нэг удаа нисэх юм.