1,5 тэрбум 37 сая долларыг сугалаагаар хожсон иргэн өнөөг хүртэл ил гарч ирээгүй байна

Өнгөрсөн оны 10 дугаар сарын 23-нд болсон сугалааны тохирлын ялагч сугалааг Өмнөд Каролины Симсон вилл-ийн КС мартаас худалдаж авсан нь тодорхой болсон ч 1,5 тэрбум 37 сая долларын эзэн өнөөг хүртэл ил гарч ирээгүй байгааг тухай өчигдөр зарлажээ.

 Ийнхүү ялагч ил гараагүй байгааг нутгийн иргэд янз бүрээр тайлбарлаж байгаа бөгөөд бүх Америк даяараа ярих сэдвийн гол бай болж байгаа ажээ.

Жишээ нь: Гэнэт ялагч болсоноо мэдээд зүрх нь зогссон ч гэх юм уу, авсан сугалаагаа хогийн сав руу шидсэн, бүр зарим нь дэлгүүрийн эзэд өөрсдөө замын гуйлгачинд ч сугалаагаа зарсан байх гэлцэх болжээ.

Харин эсрэгээрээ КС март нь сугалааны ялагчийг тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд хэрвээ ялагч ил гаралгүй шагнал авах хугацаа дуусвал тус дэлгүүрийн сугалааны хожлоос бонусаар хүртэх ёстой 50 000 доллар салхинд хийсэх ажээ.

Хэрэв үнэхээр ялагч сугалаагаа баталгаажуулж авалгүй хугацаа дуусвал шагналын мөнгийг АНУ-ын 44 муж, Ирландын мод үржүүлгийн газар, Вашингтон хотуудад хуваах юм байна. Сугалааны ялагч нь 2019.04.19-нөөс өмнө сугалаагаа баталгаажуулж мөнгөө авах ёстой юм байна.