Энэ онд зургаан компани ногдол ашиг тараана

Энэ онд зургаан компани ногдол ашиг тараахаар бүртгүүлжээ. Үүн дунд уул уурхай, хүнс, барилгын материалын гэх мэт чиглэл бүрийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд багтаж байгаа юм. Тодруулбал, “Говь”, “Монгол базальт”, “Тавантолгой”, “Баян тээг”, “Хөвсгөл алтан дуулга”, "Техник импорт" ногдол ашиг тараахаар болжээ.

Эдгээр компаниуд өмнөх жилд ч ногдол ашиг тараасан байдаг. Энэ тухай бид мэдээлсэн. "Техник импорт" компанийн тухайд өнгөрсөн оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 500 төгрөг буюу нийт 723.3 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Тус компани ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг ирэх сарын 11-ээр тасалбар болгож, түүнээс сарын дараа олгож эхлэх гэнэ.

Шинэ мэдээ