“Huawei” компанийн гаргасан шинэ утас 2299 еврогийн үнэтэй

БНХАУ-ын “Huawei” компани шинэ бүтээл болох “Mate X” ухаалаг гар утсаа “MWC 2019” чуулганы үеэр танилцуулжээ. Шинэ гар утас нь диогналиараа 6.4х6.6 дюйм хэмжээтэй, маш том, мэдрэгчтэй дэлгэцтэй боловч дундуур нь нугалан хэмжээг нь багасгаж болдгоороо урьд өмнө гарч байсан ухаалаг гар утаснуудас давуу аж. Гар утсаа дэлгэснээр хэмжээ нь хоёр дахин томорч бараг тэг дөрвөлжин хэмжээтэй дэлгэц бий болдог байна. Мөн зай хураагуур нь маш хурдан хугацаанд цэнэг хураах чадвартай бөгөөд 30 минутад 85 хувь хүртэл цэнэглэгддэг байна.

“Mate X”-ийг энэ оны дундуур худалдаанд гаргах бөгөөд 2299 еврогийн үнэтэй байгаа нь дэлхийд хамгийн өндөр үнэтэйд тооцогдож байгаа юм.