Европын холбооны Азийн хөрөнгө оруулалтын сангийн дэмжлэгтэйгээр ААН-үүд 230 мянган ам.долларын санхүүжилт босгож, 600 гаруй ажлын байр нэмэгдүүлжээ

Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Европын холбоо жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монголын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөрийн төслийн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр ХХААХҮЯ-нд боллоо.

Европын холбооны Азийн хөрөнгө оруулалтын сангийн дэмжлэгтэйгээр 2016 онд эхэлсэн энэ хөтөлбөр манай улсад жижиг дунд бизнесийн санхүүжилт, бизнесээ өргөжүүлэхэд нь шаардлагатай ноу-хау, мэдлэг туршлага олж авах боломжийг нэмэгдүүлж, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх зорилготой бөгөөд уул уурхай болон бусад салбарт ажиллаж буй бичил, жижиг, дунд компаниудад чиглэн 21 аймагт ажиллаж байна.

ЕСБХБ-ны Жижиг, дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн Монгол Казахстан улсыг хариуцсан дэд захирал Нодура Мансурова: Энэ хугацаанд 90 орчим сая ам.долларын гэрээг дотоодын санхүүгийн зуучлагч 4 байгууллагатай хамтран хийсэн. Мөн Зөвлөх үйлчилгээний 179 төсөл төсөл хэрэгжүүлсэн ба зөвлөх үйлчилгээ авснаас хойш жижиг, дунд бизнесүүдийн 70 хувь нь борлуулалтаа нэмэгдүүлсэн. 74 компанид 534 ажлын байр бий болж, нэг компанийн ажил эрхлэлтийн өсөлт  дунджаар 15 хувь болсон байна. Энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд бодлогын чанартай хэд хэдэн чухал санаачилга гарсан. Бид 2019 онд түншлэгч банкиудаараа дамжуулан жижиг дунд бизнесийн эээл олгохоос гадна экспортын боломжоо нэмэгдүүлэхэд шаардлагатай зөвлөх үйлчилгээгээ үргэлжлүүлэн үзүүлэх төлөвлөгөөтэй байна гэж ярилаа.

 

ХХААХҮЯ-ны ЖДҮ хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, Европын холбооноос хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрийн 2018 оны үр дүнгээс харахад 170 гаруй ААН төсөлд хамрагдаж, зээл тусламж, зөвлөх үйлчилгээ аваад явж байна. Энэ хөтөлбөр 4 бүрэлдэхүүн хэсэгтэй.

Нэгдүгээрт, оролцогч санхүүгийн байгууллагуудаар дамжуулан Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдэд 27.5 сая ам.долларын зээл олгоод байна. Мөн ААН-үүдэд маркетинг, менежмент, хүний нөөц болон бусад санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд ААН-үүд дунджаар 230 мянган ам.долларын санхүүжилт босгож, 600 гаруй ажлын байр нэмэгдүүлсэн.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийг арилжааны банкаар дамжуулсан юм байна. Хэдэн хувийн хүүтэй зээл олгодог вэ? 
-Манай ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгох зээлийн хүү жилийн 3-4 хувь байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд ААН-ууд жилийн 12-13 хувийн хүүтэй зээл авч байгаа. Монголд байгаа арилжааны банкны зээлийн хүүгээ арай бага. Энэ зээлийн хүү яагаад ийм өндөр байна гэхээр зээл еврогор орж ирдэг. Ханшийн зөрүү болон зээлийн буцааж есврогоор төлөх учир харьцангуй өндө хүүтэй байдаг.

-Европын холбооноос хэрэгжүүлж буй ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа юм байна. Тэгвэл татвар төлөгчдийн мөнгөөр бүрдүүлсэн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгө зорилтот бүлэгтээ хүрч чадсан уу?
-2018 оны хувьд төсөл сонгон шалгаруулалт хоёр удаа явагдсан. ЖДҮ-ийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, ЖДҮ-ийг сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох журмынхаа дагуу зээл олгосон.

-Үр дүр хэр зэрэг гарсан бэ? 
-2018 оны төслийн санхүүжилтийн үр дүнг одоогоор тооцох боломжгүй. Өнгөрсөн хугаацаанд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийг багцлан авч үзвэл үр дүн гарсан. 2009-2018 онд нийт 5 их наяд орчим төгрөгийн санхүүжилт хүссэн 28 мянган төсөл ирснээс 7000 гаруй төсөлд 900 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Энэхүү зээл авсан ААН-үүдийн үр дүн сайн гарсан. Энэ зээл 5 жилийн хугацаатай, эхний жил үндсэн зээлээс чөлөөлөгдөнө. Төслийн үр дүн 2-3 жилийн дараа гарна.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2017, 2018 онд зээл авсан улстөрчид эхнээсээ АТГ-т шалгагдаад эхэлж байна л даа. Та энэ талаар юу хэлэх вэ? 
-2009 оноос олгогдсон зээлийн хувьд АТГ болон ЦЕГ-аас хяналт шалгалт хийж байгаа. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учир энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Ер нь зээлийн үр дүн сайн гарч байгаа. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан ААН-үүд 40 гаруй ажлын байр шинээр бий болгосон.

-ЖДҮ-ийг санхүүжүүлэхэд 2019 оны Улсын төсөвт 47 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ зээлийг 2019 онд ямар журмаар олгох вэ?
-Зээлийг 2019 онд ямар журмаар олгох аргачлалаа шинэчлэн батлах, ЖДҮ-ийн тухай хуулиа батлуулах, үүнийхээ дагуу зээлийг үр дүнтэй, шинэ механизмаар олгох талаар ажиллаж байна. 2018 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авах 1500 гаруй хүсэлт ирснээс 212 ААН-ийн хүсэлтийг шийдвэрлэсэн.

-Сангаас гаргасан зээлийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхийг шалгадаг уу? 
-Зээл авсан ААН-ийн үйл ажиллагааг графикийн дагуу явж шалгадаг. Банкаар дамжуулан зээл авсан бол банктайгаа хамтарч хяналт шалгалт хийдэг гэв.