“Global Money Week” буюу "Дэлхийн мөнгөний долоо хоног"-ийг зохион байгууллаа

Дэлхийн улс орнууд жил бүрийн хавар залуучуудын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр  “Global Money Week” буюу “ Дэлхийн мөнгөний долоо хоног”-ийг зохион байгуулдаг билээ. 

Монголбанк  “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Цэцээ Гүн" Ротаракт болон "Улаанбаатар" Ротаракт клубтэй хамтран 2-р сарын 20-нд “Learn, Save, Earn” лекцийг зохион байгууллаа. Энэ үеэр цугласан 200 гаруй залуус банкны хөгжил болон хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ Монгол Улсын "Эрдэнэсийн сан"-тай танилцсан юм.