Ч.Ганхуяг өөрийн үзэл баримтлал, хийх ажлаа танилцуулна

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 28-ны өдөр болох их хурлаар болох гэж байна. Энэхүү сонгуульд Улаанбаатар хотын Худалдааны Танхимын УЗ-ийн гишүүн, Ард санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал  Ч.Ганхуяг нэрээ дэвшүүлж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөх гэж байна.

 

Ч.Ганхуяг нь Монголын эдийн засгийн форумыг санаачлан зохион байгуулж,CEO club-ыг удирдаж, Улаанбаатар хотын Худалдааны Танхимыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 

Тэрбээр дээрх албан тушаалд сонгогдон ажиллахаар бол улстөрөөс хараат бус байж аливаа намын харьяалалгүй байх ёстой гэж үзэж байгаа тул МАН-ын болоод МАН-ын Бага хурлын гишүүнчлэлээс татгалзах юм.

Түүнчлэн Монголын бизнесийн орчныг сайжруулах, МҮХАҮТ-ын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгаж манлайллыг сайжруулах зэрэг олон ажлуудыг тусгасан мөрийн хөтөлбөр боловсруулаад байгаа аж.

 “Ард санхүүгийн нэгдэл”-ийн байранд тус нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өнөөдөр 11.30 цагт  мэдээлэл хийнэ. 

Ч.Ганхуягийн товч намтар

1973 оны 11 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн.

 

 

 
 2014-Одоо

Ард Даатгал ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга
http://arddaatgal.mn/

 2014-Одоо

Ард Кредит ББСБ ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга
http://ardcredit.com/

 2014-Одоо

Ард Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх захирал
http://ardholdings.com/

2013-Одоо

Ронок Ахлах Зөвлөх
http://ronoc.ie/

2013-2014

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч
http://basket.mn/

2012-2014

И Ай Ти ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга
http://eit.mn/

2010-2012

Монгол Улсын Сангийн Яамны Дэд Сайд
http://mof.gov.mn/

2011- 2012

Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх "Улаанбаатар Глобал Шейперс Нийгэмлэг"-ийн үүсгэн байгуулагч, анхны куратор.
http://mongolshapers.org/

2010- Одоо Монгол Ардын Намын Бага Хурлын Гишүүн
http://nam.mn/  
2009- 2010 ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК Гүйцэтгэх захирал 
http://tengerfg.mn/ 
2010- 2012 Монголын Оюутаны Холбооны тэргүүн 
http://student.org.mn
2010- 2012 Монголын Эдийн Засгийн Чуулганы ерөнхий нарийн бичгийн дарга 
http://meforum.mn
2010- Одоо Монгол улс дахь Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Хөдөлгөөний тэргүүн 
http://mongoldignity.org
2009- 2010

Монгол Улсын Ерөнхий Сайдын Эдийн Засгийн Орон Тооны Бус зөвлөх 
http://open-government.mn

2006- 2010

Унгар Улсын Өргөмжит консул 
http://en.wikipedia.org/wiki/Embassy_of_Hungary_in_Beijing 

2005- 2010 Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн, мэргэжилтнүүдийн Зөвлөлийн бизнесийг хөгжүүлэх бодлогын салбарын зөвлөлийн гишүүн
2002- 2009 ХасБанкны Гүйцэтгэх Захирал 
http://xacbank.mn/ 
2007- 2008 СЕО Клубын үүсгэн байгуулагч, анхны Ерөнхийлөгч
http://ceoclub.mn/ 
2006- 2008 Монголын Ипотекийн Корпораци (МИК)-ийн ТУЗ-ийн анхны дарга
2000- 2001 "НэтМон" Банк Бус Санхүүгийн Компанийн УЗ-ийн гишүүн.
1998- 2002 "Хас" Банк Бус Санхүүгийн Компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх Захирал
1998- 2000 СИДАН ХЗХ-ны үүсгэн байгуулагч бөгөөд УЗ-ийн анхны дарга
1998- 2002 "Их Талын Дуулиан" ТББ-ын үүсгэн байгуулагч бөгөөд УЗ-ийн анхны дарга
1998- 1999 НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн МикроСтарт төслийн санхүүгийн менежер
1997- 1998 Монгол Банк (Төв банк)-ны хянан шалгагч
http://mongolbank.mn
1992- 1993 Монголын Хөрөнгийн Биржийн брокер
http://mse.mn/