Банкны ажилтан тэтгэвэрт гарвал 400 сая воны “Тусгай тэтгэмж” олгохоор болжээ

БНСУ-ын Шин Хан, Гүүг Мин, Ха На, Үрий банкнуудын зүгээс банкны ажилтаны тэтгэвэрт тусгайлан 400 сая орчим воны нэг удаагийн тэтгэмж олгохоор болжээ.

   Үүнд энгийн үед тэтгэвэрт гарах журмын 36 сарын тэтгэмж хамрагдаагүй бөгөөд тэтгэвэрт гарсан ажилчдынхаа нийгмийн асуудлыг хангалттай шийдэх нөхцөлд бага боловч туслах гэсэн санаачилга юм байна.

   Энэ жил дээрхи 4 банкнаас тэтгэвэрийн насны 1690 ажилтанд 663,7 тэрбум вон зарцуулах ба энэ нь 1 хүнд 392 сая 720 мянган вон зарцуулна гэсэн үг ажээ. 

  Энэ нь 2017 онд 35,2 сая вон байсан тэтгэмжийн хэмжээнээс 11 дахин их гэсэн үг бөгөөд энгийн тэтгэвэрийн 36 сарын цалингийн тэтгэмжтэй хамтатган тооцвол харъяалагдах банкнаасаа хамаараад 1 хүнд дунджаар 285,7-436 сая вон ноогдоно гэсэн үг юм байна.  

Шинэ мэдээ