Нестле болон Старбакс хамтран 24 төрлийн шинэ бүтээгдэхүүнийг дэлхий дахинд танилцуулахаа мэдэгджээ

Зах зээл дээр хүчтэй өрсөлдөгчид байсан Нестле компани ба Старбакс кофены сүлжээ өнгөрснө жил хамтын ажиллагааны түнш болсноо зарласан юм. Саяхан тус хоёр компани хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөөгөө танилцуулжээ. Нестле компанийн зүгээс бүтэн шошийн кофе, мэргэжлийн аргаар нунтагласан кофе, Нестле компанийн капсултай кофены брэнд Неспрессо ба Нестлегийн Дольче Густо кофены системийг нэгтгэж бүтээсэн Старбаксын капсултай кофе зэрэг 24 төрлийн шинэ бүтээгдэхүүнийг дэлхий дахинд танилцуулахаа мэдэгджээ. 2018 оны 8-р сард Нестле компани 7.15 тэрбум доллараар Старбаксын жижиглэн худалдааны бизнесийн борлуулалтын эрхийг нийлүүлэн авснаас хойш тус хоёр компани хамтран анх удаа шинэ бүтээгдэхүүн гаргаж буй нь энэ юм.

Судалгаанаас үзвэл, 2017 онд олон улсын кофены зах зээл 2 хувиар өссөн бол Хятадын кофены хэрэглээ 15 хувиар нэмэгджээ. 2015 онд Хятадын кофены борлуулалт 70 тэрбум орчим юаньд хүрч, 2025 он гэхэд Хятадын кофены зах зээл 1 их наяд юанд хүрэх төлөвтэй байна. Хятадын санхүү, эдийн засгийн мэдээллийн хэрэгсэл CBN-ны Өгөгдлийн төвийн нийтэлсэн "Хятадын кофены бизнесийн ажиглалт-2018" тайланд, дэлхийн хэмжээний кофены хэрэглээнд, нунтагласан кофе кофены нийт хэрэглээний 87 хувийг эзэлдэг. Харин Хятад улсад, уусдаг кофе зах зээлийн 84 хувийг, нутагласан кофений зах зээлийн ердөө 16 орчим хувийг эзэлж байна. Иймээс, Хятадын зах зээлд нунтагласан кофегоор төлөөлөл болгосон кофены шилдэг бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэх боломж их бий хэмээн тэмдэглэжээ.