Засгийн газрын үнэт цаасыг хүн бүр худалдаж авах боломжтой болно

Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр асуудал танилцуулжээ. Энэ дагуу 2018 оны гуравдугаар сараас үнэт цаас гаргах журмыг баталсан байна. Өмнө нь үнэт цаасыг арилжааны банкуудад Засгийн газар санал болгож, тэд цааш нь хоёр дахь зах зээлд гаргадаг байсан.

Одоо Засгийн газар үнэт цаас гаргасан тохиолдолд блокчейн палтформ технологид үндэслэн хүн бүр худалдаж авах боломж бүрдэж байна. Энэ бол чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, зээлийн хүүг бууруулах урьдач нөхцөл болно гэж Сангийн яам үзжээ.

Түүнчлэн, 2018 оны төсөв ашигтай гарсан. Нэгдүгээр сарын татварын орлого 130-аад тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь зээлийн хүүг бууруулах, санхүүгийн зах зээлийг иргэд, аж ахуйн нэгжид нээлттэй болгоход дөхөм үзүүлэлт болжээ. Тиймээс уг журмыг  баталж байгаа аж.

Шинэ мэдээ