Биткоины ханш $4,000 хүрч өссөн нь Galaxy S10 гар утастай холбоотой

2019 он гарсаар анх удаагаа биткоины ханш $4,000 хүрч өссөн нь Самсунг компанийн шинээр зах зээлд гаргах Galaxy S10 ухаалаг гар утсыг тойрсон таамаг яриатай холбоотой байлаа.

 

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 20-ны өдөр Самсунг Электроникс компани Galaxy S10 гар утасны загвараа Сан Франциско хотод танилцуулах гэж байгаа юм.

Шинэ гар утсыг үйлдвэрээсээ суурилуулсан крипто валютын хэтэвчтэй гарна гэсэн мэдээлэл тараад байгаа нь биткоины үнэ ханшийн өсөлтөд нөлөөлжээ. Уг хэтэвч нь биткоин, этериум валютуудыг хадгалдаг гэсэн яриа байгаа юм.

Одоогоор HTC Exodus, Sirin Finney гэсэн цөөн үйлдвэрлэгчийн загварууд ийм хэтэвчтэй байна.

Харин Самсунг энэ чиглэлд алхам хийвэл крипто валютыг хүлээн зөвшөөрөхөд том нөлөө үзүүлэх юм.

Энэ мэдээллийн улмаас биткоины зах зээлийн хэмжээ 24 цагийн дотор $8 тэрбумаар нэмэгджээ. 

Самсунг компани өнөөдөр (Улаанбаатарын цагаар шөнө) Galaxy S10 ухаалаг гар утсыг S10, S10 Plus, S10E болон 5G загвар гэсэн хэд хэдэн хувилбараар танилцуулна гэсэн таамагтай байна.

 

Эх сурвалж: Independent