ЭЗБХ-ноос 9 ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 13 удаа, ажлын хэсгүүд 30 гаруй удаа хуралджээ.

Байнгын хороо давхардсан тоогоор 20 орчим асуудал хэлэлцэж, нийт 18 санал дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 9 ажлын хэсэг байгуулан  ажилуулсан байна.

Ээлжит чуулганы хугацаанд нийт 5 тогтоолыг эцэслэн батлаж, Олон улсын 1 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн аж. Түүнчлэн нэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, найман хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн байна.

Үүнээс гадна валютын ханш, бензин, шатахууны үнийн асуудлаар Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулжээ.

 

Шинэ мэдээ