БНХАУ–аас Европ руу Монголоор дамжин өнгөрүүлсэн тээврийн хэмжээ 2018 онд өмнөх оныхоосоо хоёр дахин өсжээ

БНХАУ Европ руу бараа бүтээгдэхүүн тээвэрлэхдээ Монголын төмөр замыг ашиглаж байгаа билээ. Тэгвэл БНХАУ–аас Европ руу Монголоор дамжин өнгөрүүлсэн тээврийн хэмжээ 2018 онд өмнөх оныхоосоо хоёр дахин өссөн гэсэн тооцоо гарчээ.

Энэ нь БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга, Монгол Улс хоёр хөрштэй хамтран хэрэгжүүлж буй эдийн засгийн хонгил байгуулах ажлын үр дүн бөгөөд эдийн засагт өгөөжөө өгч байгаагийн нэг жишээ болохыг гадаад харилцааны дэд сайд Т.Батцэцэг онцлон тэмдэглэсэн байна. “БНХАУ-аас Европ руу Монголоор дамжин өнгөрч буй тээврийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаад бид баяртай байгаа” гэж тэрээр онцлон тэмдэглэжээ.

2017 онд манай улсын төмөр замаар 556 ачааны галт тэрэг дамжин өнгөрсөн бол 2018 онд 856 болж нэмэгдсэн байна. Энэ тоо цаашид өсөх боломжтой ажээ.

Шинэ мэдээ