Харилцагчид жилд 146 сая удаа ПОС машинаар гүйлгээ хийдэг

Арилжааны банкуудын чадавх сайжирч байгаа талаар Монголын банкны холбооноос мэдээллээ. Түүнчлэн эдийн засгийн өсөлт хэвээр хадгалагдаад, эрсдэл даах хөрөнгөө нэмэгдүүлбэл, банкуудын чадавх бүр нэмэгдэхийг мөн хэллээ. Тодруулбал, Монголбанкнаас арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн шалгуур үзүүлэлт буюу олгосон эрсдэлтэй активын 14 хүртэлх хувийг банкны эздийн хөрөнгөөр хангах ёстой гэсэн шаардлага бүрэн биелэгджээ. Өнгөрсөн онд гэхэд банкны системийн харилцах, хадгаламжийн хэмжээ дөрвөн их наяд төгрөгөөр нэмэгдэж 20.8 их наяд төгрөгт хүрсэн байна.

Сонирхуулахад, Монгол Улсын иргэд дунджаар хоёр харилцах данстай, 1.1 хадгаламжийн данстай байгаа гэнэ.Тэгвэл гурван хүн тутмын нэг нь зээлийн данстай аж. Харилцагчид жилд 146 сая удаа ПОС машинаар, 93 сая удаа АТМ-ээр, 54 сая удаа мобайл банкаар гүйлгээ хийдэг гэсэн статистикийг мөн гаргажээ.