Дэлхийн шилдэг нисэх буудалтай орныг Азийн 5 улс тэргүүлж байна

Англи улсын "Скай Трекс" нисэх буудлын судалгааны төв “Дэлхийн хамгийн аялахад тохиромжтой үйлчилгээ үзүүлдэг нисэх буудлыг нэрлэнэ үү?” гэсэн асуултаар үйлчлүүлэгчдийн дундаас гаргасан судалгааны дүнг танилцуулжээ.  

   Үүнд:

1. Сингапур улсын Чанг И олон улсын нисэх онгоцны буудал

2. БНСУ-ын Инчеоны олон улсын нисэх онгоцны буудал

 3. Япон улсын Токио Ханэда олон улсын нисэх онгоцны буудал

 4. Хонг Конгын Хонг Конг олон улсын нисэх онгоцны буудал

5. Катар улсын Хамад олон улсын нисэх онгоцны буудлууд эхний 5-н байранд оржээ.

Судалгааны үр дүн, Азийн улс орнуудын олон улсын нисэх онгоцны буудал эрчимтэй хөгжиж байгааг харуулсан байна. 

   Эхний байранд орсон Сингапур улсын Чанг И олон улсын нисэх онгоцны буудал дэлхийн шилдэг 200-н агаарын тээврийн компанитай харилцан ажилладаг бөгөөд 7 хоногт 80-н компанийн 5000 гаруй нислэгийн буух, нисэх хуваарийг төгс гүйцэтгэдэг аж. 

   Харин удаах байранд орсон БНСУ-ын Инчеоны олон улсын нисэх онгоцны буудал аялагчдад зориулсан хооллолт, амралтын хамгийн олон цэгээрээ үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн бөгөөд 2018 онд 68 сая орчим үйлчлүүлэгчийг угтаж, үджээ.     

 

Шинэ мэдээ