Япон улсын Мизухо банк нь монголын төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Япон Улсын Мизухо Банкны Ази дахь Олон улсын төслийн санхүүгийн хэлтсийн Ерөнхий менежер Казухиро Тоёода нар 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо Хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийн зорилго нь Монгол Улсад дэд бүтцийн хөгжил болон төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжихэд стратегийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байна. 

Тус санамж бичгийг байгуулснаар хоёр байгууллага Монгол Улсад дэд бүтцийг хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих талаар харилцан мэдээлэл, санал солилцох, төслийн санхүүжилтийн талаар туршлага хуваалцах зорилго бүхий семинар, сургалтыг хамтран зохион байгуулах, мөн Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес эрхлэх хүсэлтэй хөрөнгө оруулагчдыг Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-тэй холбох зэрэг ажлууд хийгдэх юм.

Шинэ мэдээ