JPMorgan банк крипто гаргана

Америкийн хамгийн том хөрөнгө оруулалтын банк гэгддэг JPMorgan Chase нь JPM Coin гаргахаар болсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тус банк крипто ашигласнаар мөнгөн шилжүүлэг, гүйлгээнүүдийн хурдыг нэмэгдүүлэх юм. JPMorgan банкны блокчейн хариуцсан захирал Умар Фарук хэлэхдээ “Одоогийн байдлаар манай дэлхийд оршин буй бүхэн блокчейн технологид шилжин суурьших явцад төлбөрийн гол хэрэгсэл нь уг технологид суурилах болно” гэжээ.

JPMorgan эхний ээлжинд олон улсын төлбөр тооцоо хийхэд дээрхи шинэ криптогоо ашиглаж, түргэсгэх бодолтой байна. Ердийн үед одоо ашигладаг SWIFT системийн дагуу гүйлгээ шилжүүлэг хийхэд 1 болон түүнээс дээш өдөр шаардагддаг байдлыг халахад блокчейн тусална гэж банкны блокчейн судалгааныхан үзэж байна. JPCoin гэх криптог уг банк бүх үйл ажиллагаандаа бус, зөвхөн 3 чиглэлээр түрүүлж ашиглаж үзээд, үнэлэлт дүгнэлтээ өгсний дараа бусад чиглэлд нэвтрүүлэх эсэхээ шийдвэрлэх юм.