Өнөөдрийн онцлох үйл явдлууд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Starbucks”-ийн БНХАУ дахь бизнес хангалттай өсөлттэй байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсаар байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсан, худалдааны маргаан зэргээс үл хамаарч “Starbucks” нэг жилд 600 салбараа БНХАУ-д нээжээ.

 

Дэлгэрэнгүй:https://www.bloomberg.com/news/articles/2019-01-24/starbucks-sales-beat-in-key-regions-even-as-china-growth-crawls

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Hugo boss”-ийн борлуулалтын орлого 2018 онд сүүлийн дөрвөн жилийн дээд хурдаар буюу хоёр хувиар өсөж, 4.5 тэрбум ам.доллар хүрлээ. Орлого өсөхөд онлайн худалдаа болон БНХАУ, Франц, Их Британид борлуулалт сайн байсан нь дэмжлэг болсон байна.

 

Дэлгэрэнгүй: https://www.fibre2fashion.com/news/fashion-news/hugo-boss-records-acceleration-in-sales-growth-in-q4fy19-246931-newsdetails.htm

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Гар утас үйлдвэрлэгч БНХАУ-ын “Huawei” компани 5G сүлжээг дэмжих ухаалаг гар утсандаа АНУ-ын тоног, төхөөрөмж ашиглахгүй, зөвхөн өөрсдийн технологийг ашиглаж байгаагаа мэдэгдлээ. “Huawei” компани тавдугаар үеийн, уян ухаалаг гар утасны загвараа ирэх сард Барселона хотын “Mobile World Congress” арга хэмжээний үеэр танилцуулахаар болжээ.

 

Дэлгэрэнгүй:https://www.washingtonpost.com/opinions/global-opinions/the-us-government-shouldnt-partner-with-huawei/2019/01/24/f27f61a8-200f-11e9-8e21-59a09ff1e2a1_story.html?noredirect=on&utm_term=.b1f3aa83143a

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Харилцагч төвтэй банкны бизнес загварыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй Голомт банк нь бүхий л салбар, тооцооны төвөө шинэчлэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ Дэлхийн жишигт хүргэн ажиллаж байна.

Үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд олноор төвлөрсөн Хан-Уул дүүргийн Яармагийн бүсэд Голомт банк шинэ тооцооны төвөө нээснээр тав тухтай, тохилог орчинд иргэд харилцагчдад банк санхүүгийн шинэлэг үйлчилгээг хүргэх боломжтой болж байгаа юм.

 

Дэлгэрэнгүй:https://news.mn/r/2080564/