Японы иргэдийн 30.7 хувь нь тэтгэвэрт гаралгүйгээр ажиллахыг дэмжлээ

Японы хөдөлмөрийн насны иргэдийн 30.7 хувь нь тэтгэвэрт гаралгүйгээр 61-65 нас хүртлээ ажиллахыг дэмжсэн байна.

 Судалгаанд оролцогчдын 21.5 хувь нь 66-70 хүртлээ ажиллахаас татгалзаагүй бол 18.8 хувь нь 51-60 насандаа тэтгэвэртээ гарахыг илүүд үзжээ. Тус улсын засгийн газар хөдөлмөрийн нөөцөө дэмжихийн тулд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх талаар судалж байгаа. Хүн амын насжилт өндөр, хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь буурсаар байгаа Япон улс 70 хүртэл хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгохоор ажиллаж байгаа юм.

Шинэ мэдээ