Өнөөдрийн онцлох үйл явдлууд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-БНХАУ-ын газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Petrochina” компани зарим хөрөнгийнхөө үнэлгээг 1.5 тэрбум ам.доллароор бууруулна гэж мэдэгдлээ. 2018 онд тус компанийн цэвэр ашиг 132 хувиар өссөн тухай мэдээ үүнтэй зэрэгцэн гарсан ч компанийн хувьцааны ханш нь Хонгконгийн Хөрөнгийн биржид 2.3 хувиар унаад байна. 

 

Дэлгэрэнгүй: https://finance.yahoo.com/news/petrochina-flags-1-5-billion-030919242.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Кобальтын олборлолтоор дэлхийд хоёрдугаарт бичигддэг БНХАУ-ын “China Molybdenum” компани Ардчилсан Бүгд Найрамдах Конго улс дахь зэс-кобальтын уурхайн эзэмшлээ 80 хувь болгон нэмэхээр 1.1 тэрбум ам.доллар хүртэлх дүнтэй хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.

 

Дэлгэрэнгүй:http: http://www.mining.com/china-moly-ups-stake-giant-tenke-copper-mine-80/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй BREXIT-ийн хэлэлцээрийн төслийн "Б" төлөвлөгөөгөө даваа гарагт танилцууллаа. Хэдий тийм боловч энэхүү төлөвлөгөө нь "А" төлөвлөгөө буюу өнгөрсөн долоо хоногт Парламентын дэмжлэг аваагүй BREXIT-ийн хэлэлцээрийн төслөөс ялгарах юмгүйг сөрөг хүчин шүүмжилж байна.

 

Дэлгэрэнгүй: https://edition.cnn.com/2019/01/21/uk/theresa-may-brexit-plan-analysis-intl-gbr/index.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Энэ жил Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жил, хоёр аймгийн хамтын ажиллагаа эхлүүлсний 30 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм.

Баяннуур, Өмнөговь аймгийн удирдлагууд уулзаж 2018 оны ажлаа дүгнэж, 2019 онд хийх ажлуудаа хэлэлцлээ.

 

Дэлгэрэнгүй: http://news.gogo.mn/r/235459