2019 онд цалингийн сан 418.1 тэрбум, тэтгэврийн зардал 119.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна

Цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмснээр 2019 онд цалингийн сан нийт 418.1 тэрбум төгрөгөөр, тэтгэврийн зардал 119.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоог Засгийн газар хийгээд байна. Үүнээс гадна мэргэжлийн боловсрол эзэмшиж буй оюутнуудад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоход 41 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Мөн Засгийн газрын тусгай сангаас “Цалинтай ээж” хөтөлбөрт 96.8 тэрбум төгрөг, “Насны хишиг” хөтөлбөрт 22.3 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөөр Засгийн газар төлөвлөсөн байна. Ийнхүү цалин болон төсвийн зардал өсөж, дотоод эрэлт нэмэгдсэнээр 2019-2020 онд инфляци өсөхөөр байна гэж Монголбанкны инфляцийн төлөв байдлын тайланд онцолжээ.

2018 онд “Эрдэнэс Тавантолгой” компани 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Мөн ирэх дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг тараах эсэхийг шийднэ гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг мэдээлсэн юм. 2016 онд Засгийн газраас “Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийн хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэр гаргаж байв.

Шинэ мэдээ