Өнөөдрийн онцлох үйл явдлууд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Өнгөрсөн оны судалгаагаар “Starbucks” БНХАУ-п 15 цаг тутамд нэг салбар нээжээ. Нийт дүнгээр 2018 онд 3300 шинэ салбар нээсэн байна.

 

-Дэлгэрэнгүй:https://www.cnbc.com/2017/12/05/starbucks-is-opening-a-store-in-china-every-15-hours.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үнэлгээ нэг их наяд төгрөг хүрсэн гэж Төв банк мэдээллээ. Эрдэнэсийн сангийн үнэлгээ өсөхөд Богд хаан болоод Дондогдулам хатны эдэлж, хэрэглэж байсан түүхийн хосгүй үнэт эд зүйлс болон бусад үзмэрт анх удаа олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэсэн нь голлон нөлөөлжээ. Мөн 2018 онд Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутгаас олдсон Монгол Улсын хосгүй үнэт зүйлд бүртгэгдсэн Хүннүгийн үеийн 78 ширхэг эд зүйл, түүнчлэн ур хийцийн хувьд дахин давтагдашгүй үзмэрүүдээр баяжуулсан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-Малайз улсын хаан Султан Мухаммад V хаан ширээнээс татгалзаж байгаагаа зарлажээ.    

Малайз 60 гаруй жилийн өмнө Их Британийн колоничлолоос салж, тусгаар тогтносон. Үүнээс хойш ямар ч эзэн хаан албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр бууж байгаагүй юм.

 

Дэлгэрэнгүй: http://news.gogo.mn/r/234794

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Nissan Motor” компанийн ТУЗ-ийн дарга асан Карлос Гонд холбогдох хэргийн эхний сонсгол энэ долоо хоногийн мягмар гарагт болох гэж байна. Түүнийг Японы шүүх хяналтын байгууллага тус улсын санхүүгийн хуулийг зөрчиж орлогоо нуун дарагдуулсан, мөн хувийн алдагдлаа компанийн нэр дээр шилжүүлсэн зэрэг зүйл заалтаар буруутгаад байгаа юм.

 

Дэлгэрэнгүй: https://edition.cnn.com/2019/01/04/business/carlos-ghosn-nissan-court/index.html

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-БНХАУ-ын Бээжин хотод худалдааны дайны хэлэлцээр эхэллээ. Хэлэлцээрт АНУ-ын Худалдааны дэд төлөөлөгч болох Жеффри Герриш, БНХАУ-ын Шадар сайд Лю Хэ нар оролцож байгаа юм.

 

Дэлгэрэнгүй: https://www.bbc.com/news/business-46778189

Шинэ мэдээ